Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗС-н хурлын мэдээллээс

2025-11-13

        2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 04 дүгээр хурал боллоо. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Мөнхтөр, зөвлөлийн гишүүн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш, 4 дүгээр багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч А.Амаржаргал, Хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг, хүүхэд гэр бүлийн ажилтан Б.Сумьяа, байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан, соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр, 3 дугаар багийн засаг дарга Л.Цэдэндамба нар оролцов. Хурлын ирц 52%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1."Мал  мах-2025" нэгдсэн арга хэмжээний тухай- Асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж танилцуулав.

2.Суманд 2025 оны эхний 10 сард гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар- Мэдээллийг ИТХ-ын дарга Б.Мөнхтөр танилцуулав.

3.Цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичиг тоотыг танилцуулах- Мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж танилцуулав.

4.Цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгөх-Мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж танилцуулав.

Хурлаас дараах шийдвэрийг гаргалаа. 

1.Сумын Цагдаагийн хэсэг болон мал эмнэлгийн тасагт албан бичгээр "Мал мах-2025" нэгдсэн арга хэмжээний хүрээнд суманд хийэж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж биелэлтийг ИТХ-ын ажлын албанд хугацаанд нь ирүүлэх

2.Багуудын Засаг дарга нар цагдаагийн хэсэгтэй хамтран баг багтаа гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг авч хамтран ажиллах

3.Гэр бүл хүүхэд хамгааллын ажилтан сумын соёлын төвтэй хамтран ажиллах

4.Баг, байгууллагын урлаг спортын арга хэмжээний үеэр хууль сурталчлах ажлыг холбогдох мэргэжилтнүүд хийх

СУМЫН ГХУСАЗСЗ, ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9104
7443 / 82%
1028 / 11%
302 / 3%
331 / 4%