2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал болов. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, Зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав, Б.Энхбаяр, М.Мягмар, А.Оюунчимэг нар зөвлөлийн ирц 100%, хороодын гишүүдээс Н.Төмөрхуяг, С.Болорсайхан, Г.Бямбасүрэн, Д.Очирбат, Т.Пүрэв-Очир, М.Оюунсүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов. Нийгмийн бодлого, дэд бүтэц, цахим хөгжлийн хорооны ирц 43%, , Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны ирц 57,1%, Төсөв санхүү, эдийн хөгжлийн хорооны ирц 57,1%, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны ирц 57,1% байв. Хурлаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хуралдах ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын боловсруулалтын байдалтай урьдчилан танилцаж үүрэг чиглэл өгч ажиллав. Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт- Асуудлыг ЗДТГ-ын дарга Г.Нямханд танилцуулав.
2.Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөөний төсөл- Асуудлыг газрын даамал Х.Нямрагчаа танилцуулав.
3.Үндсэн хөрөнгө актлах, дахин үнэлэх, дуудлага худалдаагаар борлуулах , шилжүүлэх саналын тухай- Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир танилцуулав.
4.Татварын орлогын 2025 оны эхний 10 сарын бүрдүүлэлтийн талаар- Мэдээллийг татварын байцаагч Б.Ёндонсамбуу танилцуулав.
Шийдвэрлэсэн нь:
ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хуралдаанд асуудал оруулсан албан тушаалтан нарт тус бүр нь танилцуулж буй тайла, мэдээллийг хэрхэн засч сайжруулан дараагийн хуралдаан танилцуулах талаар үүрэг чиглэлийг өгөв.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА





