Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит VII хуралдаан 11 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд болов. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч Ц.Доржготов, Н.Оюунбаатар, Ч.Жадамба, Д.Очирбат, А.Оюунчимэг, Г.Бямбасүрэн, О.Даваадорж, Т.Пүрэв-Очир, Н.Төмөрхуяг, А.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, Ц.Нямханд, Ж.Лхагважав, М.Оюунсүрэн нар оролцов. Мөн ЗДТГ-ын дарга Г.Нямханд, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш, сургуулийн захирал Д.Мягмармаа, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр, ЗДТГ-ын албан хаагч Ж.Нямханд, Д.Хишигсайхан, А.Бадамханд, Э.Мөнгөнзагас, Д.Сайнбаяр нар оролцов. Иргэдийн төлөөлөл 5 дугаар багийн Д.Түмэнжаргал оролцлоо. Хурлын ирц 71,4%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэж үнэлгээ өгөв. Асуудлыг ЗДТГ-ын дарга Г.Нямханд танилцууллаа.
2.Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэж, 2026 оны төлөвлөгөөг батлав-Асуудлыг газрын даамал Х.Нямрагчаа танилцууллаа.
3.Үндсэн хөрөнгө актлах, дахин үнэлэх саналын тухай-Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир танилцууллаа.
4.Орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтийн 2025 оны 3 дугаар улирлын байдлын тайлан хэлэлцэх-Асуудлыг татварын байцаагч Б.Сндонсамбуу танилцуулав.
5.Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай-Асуудлыг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцуулав.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА








