2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд ИТХ-ын Зөвлөл, хороодын өргөтгөсөн хурал боллоо. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, Зөвлөлийн гишүүн Ж.Лхагважав, М.Мягмар, А.Оюунчимэг зөвлөлийн хурлын ирц 80%-тай, Нийгмийн бодлого, дэд бүтэц, цахим бодлогын хөгжлийн хорооноос Т.Пүрэв-Очир, С.Болорсайхан, Л.Бат-Эрдэнэ, М.Мягмар ирц 57,1%, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос Ж.Лхагважав, Л.Бат-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ нар ирц 42,8%, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооноос Б.Мөнхтөр, А.Оюунчимэг, Д.Очирбат нар ирц 42,8%, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, Ж.Лхагважав, Д.Очирбат, Н.Оюунбаатар, Д.Нямсүрэн нар ирц 85,7%-тай байв. ИТХ-ын Зөвлөл, хороодын хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн үүрэг чиглэл өгч ажиллав. Үүнд:
1.Сумын ИТХ-ын дэргэдэх Өмчийн хяналтын хорооноос хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай- Асуудлыг танилцуулсан нь ӨХХ-ны дарга Т.Пүрэв-Очир
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэв. Үүнд:
2.1.Сумын ИТХ-аас 2025 онд баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийн тайлан хэлэлцэв- Асуудлыг Хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг танилцуулав.
2.2.Сумын нутаг дэвсгэрийн ойгоос 2026 онд бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай- Асуудлыг байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн П.Хишигсайхан танилцуулав.
2.3.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт үр дүн, төсвийн зарцуулалтын тайлан хэлэлцэх- Асуудлыг байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.
2.4.Суманд 2022-2026 онд хэрэгжүүлэх "Хөцөө хүлэмжийн аж ахуйг дэмжих хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх-Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд танилцуулав.
2.5.Хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тайлан хэлэлцэх- Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд танилцуулав.
2.6.Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тайлан хэлэлцэх-Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир танилцууллаа.
2.7.Сумын 2026 оны төсвийн төсөл танилцуулах- Асуудлыг санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
2.8.Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны тайлан хэлэлцэж, 2026 оны төлөвлөгөө батлах тухай- Асуудлыг Санхүүгийн албаны дарга Г.Бямбасүрэн танилцуулав.
2.9.Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тайлан хэлэлцэх-Асуудлыг санхүү төрийн сангийн мэргэжилтэн Г.Пүрэвжав танилцуулав.
2.10.Хөрөнгө шинээр бүртгэх тухай-Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир танилцууллаа.



