Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийн 2025 оны зарцуулалтын хяналтын сонсголын мэдээллээс

2025-12-16

Сумын ИТХ-ын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийн 2025 оны зарцуулалтын хяналтын сонсголыг зохион байгууллаа. Сонсголд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш,  ИТХ-ын төлөөлөгч сумын засаг дарга Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, Г.Бямбасүрэн, М.Мягмар, Д.Очирбат, Ж.Лхагважав, С.Болорсайхан, А.Оюунчимэг, Д.Нямсүрэн, Н.Мөнх-Эрдэнэ, Н.Оюунбаатар нар, үнэлгээний хорооны гишүүдийн төлөөлөл Ж.Нямханд, Д.Цэрэннадмид, Д.Цэнд-Аюуш, Х.Даваачулуун, Ч.Цэдэвсүрэн, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, соёлын төвийн ажилтан Ж.Нямдаваа, иргэдийн төлөөлөл Л.Мядагмаа, Д.Түмэнжаргал, Д.Далайжаргал, 3-р багийн Засаг дарга Л.Цэдэндамба, 5-р багийн Засаг дарга Б.Пунцагбалжир, Хур бороо хоршооны захирал Д.Нямсүрэн, Аваргуудын алдар хоршооны захирал Д.Очирбат, Буянт сүрэг Эрчим хоршооны төлөөлөл Д.Сайнбаяр нар сонсох ажиллагаанд оролцлоо.

Сонсох ажиллагааг ИТХ-ын дарга удирдан зохион байгууллаа. Сонсох ажиллагаанаас дараах үүрэг чиглэлийг гаргаж сумын удирдлага болон холбогдох албан тушаалтан нар ажилдаа хэрэгжүүлж ажиллахаар чиглэл өгөв. Үүнд:

1.Сонсох ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  тал дээр анхаарах

2.ОНХС-н хөрөнгөөр хийгдэх ажлын даалгаврыг мэргэжлийн хүнээр чанартай төсөвт өртөгт нь таарсан хийлгэж байх.

3.Хийсэн ажлыг хүлээн авах ажлын хэсэг нь тухайн ажлын даалгаврыг авч очин газар дээр нь үзэж шалган хүлээн авч байх.

4.Зарлагдаж буй тендерийг оны эхэнд нийтэд ил тод зарлаж мэдээллийг бүрэн өгч байх.

5.Хийгдэж буй ажлын талаар олон нийтэд хүргэдэг мэдээллийн самбартай болох.

6.Үнэлгээний хорооны гишүүдийг томилохдоо тухайн ажлын чиглэлээс нь хамаарч ажил мэргэжилтэй нь уялдуулж томилж байх.

7.Сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороог байгуулахдаа мөн ажлын даалгавар хийх ажлын хэсэг болон тухайн ажлыг хүлээн авах комиссыг  томилж байх.

8.Хийгдэж буй ажлын чанар дээр анхаарах.

9.Танилцуулж буй мэдээллийн боловсруулалтын байдалд анхаарах

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%