2026 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр, сумын ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир, багийн засаг дарга нар аймгийн хошой аварга малчин, аймгийн аварга малчин, саальчдын шагналыг гардуулан өглөө. Мөн МҮОНР-н " Таван Эрдэнэ" нэвтрүүлгийн "Алтан төл эзэд" шагналаар шагнуулсан малчдын шагналыг гардуулан өглөө. Алтан унаганы эзнээр 4-р багийн малчин аймгийн алдарт уяач А.Баясгалан, Алтан хурганы эзнээр 4-р багийн малчин аймгийн хошой аварга малчин Ц.Шинэбилэг нар тодорсон байна. Аймгийн хошой аварга малчнаар 1-р багийн малчин М.Энхбаяр, А.Бат-Эрдэнэ, 4-р багийн малчин Д.Даваадонид, аймгийн аварга малчнаар 2-р багийн малчин Б.Гунаажав, З.Зоригт, 1-р багийн малчин Ч.Энхтайван, аймгийн аварга саальчнаар 1-р багийн саальчин Д.Нарантуяа, 2-р багийн саальчин Д.Отгонтөгс нар тус тус шагнагдсан байна.

