Сумын ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 01 дүгээр хурал 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагт Иргэний танхимд хуралдав. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч зөвлөлийн гишүүн А.Оюунчимэг, Б.Энхбаяр нар оролцов. Хурлын ирц 60%.-тай байв. Хуралд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг оролцлоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө/ ИТХ-ын хуралдаанаар болон Зөвлөлийн хурлаар 2026 онд хэлэлцэх асуудлын жагсаалт/-ыг танилцууллаа. Асуудлыг ИТХ-ын дарга танилцуулав.
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр улирлын буюу ээлжит IX хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлав.


