Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдааны мэдээллээс

2026-03-12

2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX  хуралдаан боллоо. Хуралд: ИТХын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч С.Болорсайхан,Д.Нямсүрэн, Н.Оюунбаатар, Д.Очирбат, А.Оюунчимэг, Г.Бямбасүрэн, Т.Пүрэв-Очир, Н.Төмөрхуяг, Л.Бат-Эрдэнэ, Н.Мөнх-Эрдэнэ, М.Мягмар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж,  мэргэжилтэн Т.Тэрбиш нар оролцов. Хурлын ирц 61,9%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэж, 2026 оны төлөвлөгөө батлах тухай-Асуудлыг танилцуулсан нь.:МЭТ-н тархвар зүйч Э.Мөнгөнзагас

2.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай-Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд

3.Төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай-Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд

4.Суманд 2024-2030 онд хэрэгжүүлэх "Мал аж ахуйн стратеги төлөвлөгөө"-ний 2025 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэх-Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн Д.Сайнбаяр

5.Тогтоол цуцлах тухай- Асуудлыг ИТХ-ын дарга Б.Мөнхтөр

6.Монгол Улсын баатар Л.Даваадоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө батлах тухай- Асуудлыг Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%