Сумын соёлын төвд тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 18 цаг 45 минутанд эхэлсэн. Хуралд багийн иргэдийн төлөөлөл болох 46 өрхийн төлөөлөл оролцсон. Мөн сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, Засаг даргын орлогч Т.Пүрэв-Очир, багийн Засаг дарга Н.Оюунбаатар, ИНХ-н хуралдаан даргалагч С.Түвшинжаргал, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, стрийм төслийн баг оролцсон. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Багийн Засаг даргын 2026 оны эхний улиралд хийсэн ажлын мэдээлэл- Асуудлыг танилцуулсан нь Багийн засаг дарга Н.Оюунбаатар
2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний гүйцэтгэл, 2026 онд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээний тухай- Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир
3.Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM төслийн хүрээнд "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд тусгуулах санал авах- Ажлын хэсэг
4.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнэ тарифйн талаар санал авах- ЗДТГ-ын БОАХ мэргэжилтэн Д.Хишигсайхан
5.Сумын ГХУСАЗС-н ажлын талаар мэдээлэл өгөх- ИТХ-ын мэргэжилтэн-Т.Тэрбиш
6.Сумын 100 жилийн ойн хандивын талаар мэдээлэл хийх-Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг
7.Мал аж ахуйн стратеги төлөвлөгөөний талаар- ХАА-н тасгийн мэргэжилтэн Д.Сайнбаяр
8.Нийгмийн даатгалын хуулийн талаар мэдээлэл өгөх- Нийгмийн даатгалын байцаагч Чимэдбальдир нар тус тус мэдээлэл хийсэн байна.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА






