Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2 дугаар багийн иргэдийн Нийтийн V хурлын мэдээллээс

2026-03-21

2026 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагт багийн төвийн соёлын төвд багийн иргэдийн Нийтийн хурал боллоо. Хуралд багийн иргэдийн төлөөлөл болох нийт 56 өрхийн төлөөлөл оролцлоо. Мөн сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, багийн Засаг дарга Д.Очирбат, БИНХ-н хуралдаан даргалагч Э.Батхуяг, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, газрын даамал Г.Нарантуяа, МЭТ-н тархвар зүйч Э.Мөнгөнзагас, төслийн багийнхан оролцож мэдээлэл өглөө. Үүнд:

1.Багийн Засаг даргын 2026 оны эхний улиралд хийсэн ажлын тайланг сонсож, 2026 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав. Танилцуулсан нь багийн Засаг дарга Д.Очирбат

2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний гүйцэтгэл, 2026 онд хийгдэх ажлын талаар, мөн сумын 100 жилийн хандивын талаар мэдээлэл - танилцуулсан нь Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг

3.Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM төслийн хүрээнд "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд тусгуулах санал авах тухай- танилцуулсан нь ажлын хэсэг

4.Газрын тухай мэдээлэл- Газрын даамал Г.Нарантуяа

5.Сумын ИТХ болон багийн ИНХ-н талаар, сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн талаар мэдээлэл- Мэдээлэл хийсэн нь ИТХ-н мэргэжилтэн Т. Тэрбиш

6.Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай- Танилцуулсан нь тархвар зүйч Э.Мөнгөнзагас

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%