Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын V хурлын мэдээллээс

2026-03-24

2026 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 12 цагт Иргэний танхимд 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурал болов. Хуралд: Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир, багийн Засаг дарга Л.Цэдэндамба, багийн ИНХ-н хуралдаан даргалагч Э.Баяндорж, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш, төслийн багийнхан оролцов. Хуралд багийн өрхийн төлөөлөл 27 иргэн оролцлоо. Хурлаар дараах асуудлын хэлэлцэн шийдвэрлэв.

1.Төмөрбуланг суманд хэрэгжиж байгаа "Хөдөө аж ахуйн  менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM+" төслийн хүрээнд боловсруулах "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд тусгуулах санал авах- Асуудлыг Лапланд ХХК-ны төлөөлөл

2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжсэн хөтөлбөр, төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнгийн талаар, 2026 онд хэрэгжих хөтөлбөр төсөл арга хэмжээний тухай- Асуудлыг Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир

3.Сумын 100 жилийн ойн хандивын талаарх мэдээлэл- Танилцуулсан нь Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир

4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай- Асуудлыг багийн Засаг дарга Л.Цэдэндамба

5.Өвөлжөө хаваржааны газартаа гэрчилгээ авах тухай асуудал-Багийн иргэд

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%