2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал багийн соёлын төвд болов. Хуралд багийн өрхийн төлөөлөл 59 өрхийн төлөөлөл оролцов. Мөн багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ, ИНХ-н хуралдаан даргалагч Ц.Нямханд, нийгмийн даатгалын байцаагч Чимэдбальдир, хүүхэд гэр бүл хөгжлийн ажилтан Б.Сумъяа, газрын даамал Г.Нарантуяа, ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд нар оролцлоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Багийн Засаг даргын 2026 оны эхний улиралд хийсэн ажлын тайланг сонсож, 2026 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав. Асуудлыг танилцуулсан нь: багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ
2.Төмөрбулаг суманд хэрэгжиж байгаа "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM+" төслийн хүрээнд боловсруулах "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд тусгуулах санал авах тухай- Танилцуулсан нь:Төслийн баг
3.Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл- Танилцуулсан нь: Нийгмийн даатгалын байцаагч Чимэдбальдир
4.Хоршоо хөгжүүлэх сангийн талаарх мэдээлэл- ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд
5.Газрын тухай хуулийн талаарх мэдээлэл- Газрын даамал Г.Нарантуяа
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

