Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын мэдээллээс

2026-03-25

2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт багийн иргэдийн Нийтийн хурал Иргэний танхимд эхлэв. Хуралд: ИТх-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш, багийн Засаг дарга Б.Пунцагбалжир, багийн ИНХ-н хуралдаан даргалагч Ч.Цэдэвсүрэн, төслийн багийнхан, багийн иргэдийн төлөөлөл 41 иргэн оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд:

1.Төмөрбулаг суманд хэрэгжиж байгаа "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM" төслийн хүрээнд боловсруулах сумын "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд тусгуулах санал авах тухай- Асуудлыг төслийн баг-Лапланд ХХК-ны мэргэжилтэн Б.Ганбаяр танилцуулав.

2.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнэ тарифын талаар санал авах- Асуудлыг БОТХБТ-н мэргэжилтэн Д.Хишигсайхан танилцуулав.

3.Бусад асуудлын хүрээнд газрын тухай мэдээллийг Газрын даамал Г.Нарантуяа танилцуулав.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10255
8480 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%