2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын ГХУСАЗСЗ-н 02 дугаар хурал болов. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш, ЗДТГ-ын дарга Г.Нямханд, ЭМТ-н их эмч Б.Рагчаасүрэн, ЕБС-н нийгмийн ажилтан М.Мягмар, нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан, СӨБ-ын эрхлэгч А.Амаржаргал, Байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан, соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр, ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд, Хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг, Мал эмнэлгийн байцаагч Ж.Нямханд нар оролцов. Хурлын ирц 62%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Төмөрбулаг суманд 2026 оны эхний улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн бүрэлдэхүүний тухай мэдээлэл- Мэдээллийг Цагдаагийн хэсгийн дарга Ц.Бяарцэнгэл танилцууллаа.
2.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2026 оны жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. -Төлөвлөгөөний төслийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж танилцууллаа.
3.Бусад асуудлын хүрээнд зөвлөлийн гишүүд санал солилцож удирдлагаас төлөвлөгөөний дагуу хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэлийг өглөө.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

