Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2026 оны 04 дүгээр хурал болов.

2026-05-07

2026 оны 05 дугаар сарбн 07-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд ГХУАСЗСЗ-ийн хурал болов. Хуралд: ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж,  мэргэжилтэн Т.Тэрбиш, ЗДТГ-ын дарга Г.Нямханд, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хишигсайхан, Хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг, ХАА-н тасгийн мэргэижлтэн А.Бадамханд, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Б.Сумъяа, 3-р багийн Засаг дарга Л.Цэдэндамба, Соёлын төвийн дарга М.Нямдэлгэр, Цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан, ЕБС-ийн сэтгэл зүйч З.Ганлхагва нар оролцов. Хуралд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Төмөрбулаг суманд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн ГХУСАСЗС, ЗДТГ-аас суманд ажилласан ажлын хэсгийн үйл ажиллагааны тухай

2. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажил зохион байгуулах тухай

3. Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны төгсөлт, анги дэвшилтийн арга хэмжээний үеэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Зөвлөмж гаргах/

4. Бусад асуудал

5. Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийн орон нутагт ажилласан үйл ажиллагааг хариуцсан ГХУСАЗСЗ-ийн гишүүд өөрсдийн хариуцсан ажил, чиг үүргийн хүрээнд хэрэгжсэн ажлын тайланг ирүүлэх  тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11142
8638 / 78%
1126 / 10%
389 / 3%
989 / 9%