Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Худалдаа, үйлчилгээний цэгүүдийн эзэдтэй уулзалт зохион байгуулав.

2026-05-13

2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ИТХ, ЗДТГ, цагдаагийн хэсэг, ГХУСАЗСЗ-өөс худалдаа үйлчилгээний газруудын эзэдтэй уулзаж мэдээлэл хийх, хууль сурталчлах арга хэмжээг ИТХ-ын даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд Иргэний танхимд зохион байгууллаа. Уулзалтанд сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш, хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг, ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд, хэсгийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл нар оролцож холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, ОНХС, ХХС, тендер худалдан авах ажиллагаа, орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой ИТХ-аас эмхэтгэсэн 2 төрлийн гарын товхимол тарааж өгөв. Худалдаа үйлчилгээний төлөөлөл А.Хадбаатар, Ч.Жадамба, С.Лхагвамядаг, С.Даваадорж, С.Эрдэнэбилэг, Б.Амаржаргал, Д.Нямсүрэн, Д.Байгаль, Х.Даваачулуун, Н.Мөнхгэрэл, Н.Сүрнээбазар нар оролцлоо.

 

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11107
8623 / 78%
1115 / 10%
386 / 3%
983 / 9%