Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

2 дугаар багийн ИНХ-ын мэдээллээс

2026-05-20

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2 дугаар багийн ИНХ хуралдлаа. Хуралд: Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, хэсгийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл, багийн ИНХ-ын хуралдаан даргалагч Э.Батхуяг, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, багийн иргэдийн төлөөлөл 40 иргэн оролцлоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

1.Сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг Хэсгийн Төлөөлөгч Баярцэнгэл хийв.

2.Сумын ГХУСАЗСЗ-н ажлын талаар мэдээлэл өгч , иргэдийг цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар, мөн хонхны баярын өдрүүдэд эцэг эхчүүдийг гарах эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх хамтран ажиллах талаар мэдээллийг ИТХ-ын ажилтан Т.Тэрбиш танилцуулав.

3.ОНХС-н хөрөнгөөр 2027 онд хийж гүйцэтгэж ажлын төслийн талаар сумын Засаг дарга мэдээллийг өгөв.

4.Багийн ИНХ-н хуралдаан даргалагч бусад асуудлын талаар мэдээллийг өгч дахин 6 сард багийн өдөрлөгийг ирц сайтайгаар зохион байгуулж өдөрлөгийн үеэр бэлчээр чөлөөлөх, хуц ухны асуудал, малчдын бүлэг байгуулах талаар дахин хэлэлцэхээр шийдвэрийг гаргасан байна.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11142
8638 / 78%
1126 / 10%
389 / 3%
989 / 9%