2026 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурал багийн төвд боллоо. Хуралд:Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, багийн Засаг дарга Л.Цэдэндамба, багийн ИНХ-н хуралдаан даргалагч Э.Баяндорж, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Т.Тэрбиш, соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр, соёлын төвийн ажилтан Сэнгэравдан, багийн иргэдийн төлөөлөл 28 иргэн оролцсон байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
1. ОНХС-н хөрөнгөөр 2027 онд хийгдэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний талаар санал авах тухай- Асуудлыг сумын Засаг дарга Н.Төмөрхуяг танилцуулав.
2. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлын тухай асуудлыг ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш танилцуулав.
3. Угийн бичиг хөтлөх талаар- Асуудлыг соёлын төвийн эрхлэгч М.Нямдэлгэр танилцуулав.
4. Малчдын бүлгийг шинэчлэн байгуулах тухай-Асуудлыг багийн Засаг дарга Л.Цэдэндамба танилцуулав.
5. Бусад асуудал-Багийн Засаг дарга мэдээлэл хийв.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА




