2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан сумын соёлын төвд болов. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, хэсгийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл, 5 дугаар багийн Засаг дарга Б.Пунцагбалжир, багийн ИНХ-ын хуралдаан даргалагч Ч.Цэдэвсүрэн, багиийн иргэдийн төлөөлөл 48 өрхийн 53 иргэн хуралд оролцсон байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж, жагсаалт батлах тухай-Асуудлыг багийн Засаг дарга Б.Пунцагбалжир танилцуулав.
2. Сумын Газар зохион байгуулалтын 2027 оны төлөвлөгөөөнд тусгуулах санал хэлэлцэх
3.Хөршийн холбоог шинэчлэн байгуулах тухай
4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлын талаар-Мэдээллийг хэсгийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл
5.Төрийн одон медальд тодорхойлох тухай
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

