Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны ээлжит бус X хуралдааны мэдээллээс

2026-05-22

2026 оны 05 дугаар сарын 22-ний өдөр сумын ИТХ-ын ээлжит бус X хуралдаан сумын Засаг даргын өрөөнд болов. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, С.Болорсайхан, А.Оюунчимэг, Д.Нямсүрэн, Ч.Жадамба, Н.Оюунбаатар, Б.Энхбаяр, Ж.Лхагвжав, Л.Бат-Эрдэнэ, М.Оюунсүрэн нар оролцов. Хурлын тэмдэглэлийг ИТХ-ын мэргэжилтэн Т.Тэрбиш хөтлөв. Хурлын ирц 57,1%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай/Хоршоо хөгжүүлэх сангийн/ -Асуудлыг ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд танилцуулав.

Шийдвэрлэсэн нь: Сумын Төрийн санд 2025 онд  төвлөрсөн Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах товыг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар товыг тогтоов.

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11142
8638 / 78%
1126 / 10%
389 / 3%
989 / 9%