Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4 дүгээр багийн ИНХ-ын мэдээллээс

2026-05-22

2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал багийн соёлын төвд хуралдлаа. Хуралд: Сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, Засаг даргын орлогч дарга Т.Пүрэв-Очир, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ц.Баярцэнгэл багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ, багийн ИНХ-ын хуралдаан даргалагч Ц.Нямханд, багийн иргэдийн төлөөлөл 66 иргэн оролцсон байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналыг авч эрэмбэлэх тухай- Сумын Засаг дарга мэдээллийг танилцуулав.

2. Малчдын бүлгийг шинэчлэн байгуулах тухай- Мэдээллийг багийн Засаг дарга танилцуулав.

3.Сумын Газар зохион байгуулалтын 2027 оны төлөвлөгөөний санал

4.Гэмт хэрэг, зөрчлдөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар- Мэдээллийг багийн Засаг дарга танилцуулж гарын авлага материал тараасан байна.

5. Бусад цаг үеийн ажлын талаар мэдээллийг багийн Засаг дарга хийв.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11142
8638 / 78%
1126 / 10%
389 / 3%
989 / 9%