Сумын ГХУАСЗСЗ-н 2026 оны V хурал 6 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын иргэний танхимд болов. Хуралд: ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж, мэргэжилтэн Т.Тэрбиш, ЗДТГ-ын дарга Г.Нямханд, ЭМТ-н дарга Д.Мэнджаргал, цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргал, Соёлын төвийн дарга М.Нямдэлгэр, МЭУБ Ж.Нямханд, хууль эрх зүйн мэргэжилтэн П.Ганчимэг, нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Өлзийсайхан, байгаль орчны мэргэжилтэн Д.Хишигсайхан, ХАА-н тасгийн мэргэжилтэн А.Бадамханд, 1-р багийн Засаг дарга Н.Оюунбаатар, 2-р багийн Засаг дарга Д.Очирбат, 3-р багийн Засаг дарга Л.Цэдэндамба, 4-р багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ, 5-р багийн Засаг дарга Б.Пунцагбалжир, сэтгэл зүйч З.Ганлхагва нар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны төгсөлт, анги дэвшилтийн арга хэмжээний үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх " Зөвлөмж"-ийн хэрэгжилтийн тухай
2.Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50/2209 тоот албан бичгээр ирүүлсэн "Хөвсгөлчүүд залилуулахгүй" хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтийн явцын талаар
3.Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" 02 тоот мэдэгдлийг мөрөөр ажил зохион байгуулах тухай
4.Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажил зохион байгуулах тухай" шийдвэрийн хүрээнд зохион байгуулах 1 сарын аяны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, биелэлтийн тайлан мэдээг ирүүлэх тухай
5.Бусад асуудал/ГХУСАЗСЗ-ийн 2026 оны эхний 5 сарын ажлын тайлан танилцуулах/
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ГХУСАЗСЗӨВЛӨЛ

