Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2026 оны 03 дугаар хурал хуралдлаа. Хуралд: ИТХ-ын дарга бөгөөд Зөвлөлийн тэргүүн Б.Мөнхтөр, зөвлөлийн гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав, А.Оюунчимэг, М.Мягмар нар оролцлоо. Хурлын ирц 80 %-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1.Сумын соёлын төвийн байгууллагын 2025 оны ажлын тайланг хэлэлцэв- Тайланг танилцуулсан нь: Соёлын төвийн дарга М.Нямдэлгэр танилцууллаа.
2.Засаг даргын Тамгын газрын 2025 оны жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар тайлан хэлэлцэв. Тайланг танилцуулсан нь: ЗДТГ-ын дарга Г.Нямханд
3.Эрүүл мэндийн төвийн байгууллагын 2025 оны тайланг хэлэлцэж, 2026 оны эхний улирлын үйл ажиллагааны мэдээллийг сонсов. Танилцуулсан нь: Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мэнджаргал
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 2 дугаар улирлын ээлжит хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлав. Танилцуулсан нь: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


