Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны ээлжит XI хуралдааны мэдээллээс

2026-06-25

2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан боллоо. Хуралд: ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагважав, С.Болорсайхан, А.Оюунчимэг, М.Оюунсүрэн, Ц.Нямханд, Н.Оюунбаатар, Д.Нямсүрэн, Н.Төмөрхуяг, Т.Пүрэв-Очир, Г.Бямбасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Очирбат, Н.Бямбачулуун нар оролцлоо. Хуралд мөн иргэдийн төлөөлөл Л.Өлзийсайхан, Д.Баттулга, Дэнсмаа, Ж.Гүндсамбуу, Цэрэндулам, Н.Баатархүү нар оролцлоо. Төрийн албан хаагчдаас А.Амаржаргал, Ж.Нямханд, Д.Сайнбаяр, А.Бадамханд, Д.Хишигсайхан, Б.Пунцагбалбир, Л.Цэдэндамба нар оролцлоо. Мөн "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж буй Лапланд ХХК-ны захирал Мөнхөө, менежер Ганбаяр нар оролцож мэдээлэл өгөв. Хурлын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Тогтоол хүчингүй болгох тухай:

2.Сумынд 2022-2026 онд хэрэгжүүлэх "Хоггүй цэвэрхэн-Төмөрбулаг" хөтөлбөрийн 2025-2026 оны эхний хагас жилийн тайлан хэлэлцэх:

3.Суманд 2024-2025 онд хэрэгжүүлсэн "Жорлонгоо өөрчилье" төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан хэлэлцэх:

4.Төмөрбулаг сумын "Нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний төсөл хэлэлцэх:

5.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн дүгнэлтийг сонсох:

6.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах:

7.Хог хаягдлын хураамжийн төлбөрийн тогтоох тухай

8.Ардын хувьсгалын 105 жилийн ой, Монгол Улсын баатар Лхүнрэвийн Даваадоржийн мэндэлсний 100 жилийн ойн сумын баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулж, төсөв, дүрэм батлах:

9.Сумын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах:

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11180
8660 / 77%
1135 / 10%
391 / 3%
994 / 9%