Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4 дүгээр багийн ИНХ-ын мэдээллээс

2026-11-05

2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал зохион байгуулагдлаа. Багийн хуралд нийт өрхийн төлөөлөл 75 иргэн оролцсон байна. Хуралд: Багийн Засаг дарга бөгөөд сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнх-Эрдэнэ, багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагч бөгөөд сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Нямханд, 4 дүгээр багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч А.Мөнх-Эрдэнэ, сумын ЭМТ болон соёлын төвийн албан хаагчид оролцсон байна. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Багийн Засаг даргын 2026 оны эхний 10 сард хийсэн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөв. Багийн Засаг дарга Н.Мөнх-Эрдэнэ тайлангаа танилцуулсан.

2.Багийн мал эмнэлгийн нэгжийн 2026 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөв. Мэдээллийг багийн малын эмч Ц.Нямханд хийлээ.

3.Багийн хэмжээнд газар зохион байгуулалтын чиглэлээр иргэдээс гаргасан санал хүсэлтийг сонсож холбогдох албан байгууллага болон мэргэжилтэнд уламжлахаар шийдвэрлэв.

Багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид иргэдэд цаг үеийн мэдээллийг хүргэж ажилласан байна.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11298
8722 / 77%
1161 / 10%
408 / 4%
1007 / 9%