Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын мэдээллээс

2015-01-14

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхны хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, М.Энхбат, Ш.Нацагдорж, Б.Алтанхуяг, Д.Түмэндэмбэрэл нар оролцож, Тэргүүлэгч Ч.Цэдэвсүрэн ажлаар Мөрөн явсан тул оролцсонгүй. Хурлын ирц 85.7%-тай байв.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах саналын тухай

2.Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2014 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх

3. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

4.Сумын Дэлгэр мөрний ай сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө дэмжих тухай

5.ИТХ-ын орон тоо цалингийн санг шинэчлэн тогтоох тухай 

Хурлаар хэлэлцсэн 5 асуудал тус бүр дээр тогтоол гаргаж, Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар баталсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%