Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХТ-ийн 2 дугаар хурлын мэдээллээс

2015-01-19

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 2 дугаар хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Б.Алтанхуяг, Д.Түмэндэмбэрэл, Ч.Цэдэвсүрэн нар оролцож, Тэргүүлэгч ажлаар М.Энхбат Мөрөн явсан, Тэргүүлэгч Ш.Нацагдорж оролцсонгүй. Хурлын ирц 71.4%-тай байв.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд

1. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт үнэлгээний зөвлөлийн 2014 онд зохион байгуулсан ажлын тухай  мэдээллийг Төрийн сангийн төлөөлөгч бөгөөд ОНХС-ийн ХҮЗ-ийн дарга Б.Уранмандал хуралдаанд оруулж хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн 100% ийн саналаар тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөхөөр шийдвэрлэв.

2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн 100% -ийн саналаар хуулийн хүрээнд ажлаа зохион байгуулж ажилласан байна гэж дүгнэн, “Ажилд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 06 дугаар тогтоолыг батлав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%