Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг суманд ажиллав.

2015-01-21

Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хуулийн хэлтсийн дарга Б.Билэгт-Отгон, ГХУСАЗСЗ, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ажилтан Т.Ууганбаяр, Сургалт, хэвлэл мэдээлэл, вэб сайт, судалгаа төсөл хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллага хариуцсан ажилтан Н.Одбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус суманд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирж ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын ИТХ-ын ажилд хяналт, үнэлгээ хийж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, иргэдээс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний талаар санамсаргүй түүврийн аргаар сэтгэл ханамжийн судалгаа авч, дүнг нэгтгэн ИТХ-ын төлөлөлөгч, тэргүүлэгч, ИНХ-ын дарга, баг,байгууллагуудын дарга, эрхлэгч, ЗДТГ-ын ажилтнуудад хийсэн уулзалт, сургалтын үеэр танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүүн "Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага", "Хуулийн тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд тавих хяналтын чиг үүрэг", "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн тухай хэрэгжилтийг зохион байгуулах"  гэсэн чиглэлээр сургалт явуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус сумын ИТХ-ын 2014 онд хийсэн ажлыг 86.5%-тай гэсэн үнэлгээгээр дүгнэв. Мөн сумын ИТХ-ын ажлын талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаанд оролцсон иргэдийн 30% нь сайн, 25% нь дунд, 15% нь муу, 30 % нь хариулж мэдэхгүй байна гэсэн судалгааны дүн гарсан талаар аймгийн ИТХ-ын ажилтан Н.Одбаатар танилцуулав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын төлөөлөгчид Нутгйин өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүй, аймаг, сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар санал дүгнэлтийг хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%