Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХТ-ийн 3 дугаар хурлын мэдээллээс

2015-02-02

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар хурал 2015 оны 01 дүгээр сарын 30-ы өдөр болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Д.Түмэндэмбэрэл, Л.Бат-Эрдэнэ, Ч.Цэдэвсүрэн нар оролцов. Тэргүүлэгч М.Энхбат тайлан хүргэх ажлаар Мөрөн явсан, Тэргүүлэгч Ш.Нацагдорж, Б.Алтанхуяг нар хуралдаа оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
1.Сумын ИТХ түүний Тэргүүлэгчдийн 2015 онд хийх ажлын үндсэн зорилт, жилийн ажлын төлөвлөгөөг батлуулах асуудлыг  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулан хэлэлцүүлж, "Ажлын төлөвлөгөө батлах тухай" 07 дугаар тогтоолоор батлав.
2. ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2014 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд хийх ажлын чиглэлийн талаарх асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хэлэлцүүлж, Тэргүүлэгчдээс 2014 оны ажилд хангалттай гэсэн үнэлэлт дүгнэлт өгч, "Тайлан хэлэлцсэн тухай" 8 дугаар тогтоолыг баталж, тогтоолоор 3 заалт бүхий үүрэг чиглэлийг даалгав.
3.Сумын АДЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг сумын Засаг дарга хуралд оруулж хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдээс Засаг даргын оруулсан сангалын дагуу АДЗ-ийн бүрэлдэхүүнээс Б.Ганзоригийг чөлөөлж, оронд нь ЭМТ-ийн эх баригч, бага эмч С.Болорсайханыг баталсан тухай 09 дүгээр тогтоолыг батлав.
4.Сумын ИТХ түүний Тэргүүүлэгчдээс 2014 онд баталсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланг сумын ЗДТГ-ын дарга Г.Нямханд хуралд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байсан боловч өөрийнхөө оронд ЗДТГ-ын ДАЭССМ хариуцсан ажилтан Х.Лхамд даалгасанаар уг ажилтан хуралд асуудлыг оруулж хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдээс уг асуудлыг хангалтгүй боловсруулж оруулж ирсэн байна гэж дүгнэн, ЗДТГ-ын даргад үүрэг чиглэл өгөхөөр шийдвэрлэж, мөн ИТХ-ын хороодоос 2015 онд хариуцсан чиг үүргийн дагуу тогтоолын хэрэгжилтэнд хяналт шалгалт явуулж ажиллах талаар тогтоолд тусган "Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх  тухай" 10 дугаар тогтоолыг батлав.
5.Шагналд тодорхойлох тухай асуудлыг Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А. Амаржаргал хуралдаанд оруулав. Шийдвэрлэсэн: Тэргүүлэгчдийн 100% саналаар багш Л.Далантайг БСШУЯ-ны" Боловсролын Тэргүүний ажилтан" цол тэмдгээр, Ц.Оюундэлгэрийг БСШУЯ-ны жуух бичгээр, туслах багш Д.Удвал, Ж.Лхагвасүрэн нарыг АЗДТГ-ын "Жуух бичиг" шагналаар шагнуулахаар дэмжиж "Шагналд тодорхойлох тухай" 11, 12 дугаар тогтоолуудыг батлав. /Тогтоолуудыг ИТХТ-ийн тогтоолын мэдээлэлд нийтлэв./

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%