Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Нэрэмжит тэмцээн зохион байгуулав.

2015-02-02

2015 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ГХУСА-ын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, ААН, иргэдийн дунд "Авилгал, архидалт, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг нэгдэж, хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэе" сэдэвт ИТХ-ын нэрэмжит гар бөмбөгийн  цомын төлөө тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээн нь эрэгтэй 4 эмэгтэй 2 тамирчнаас бүрдсэн холимог багийн төрлөөр явагдав. Тэмцээнд ЗДТГ, ЕБС, ХААН банк, ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгчиид, иргэдийн 6 баг оролцлоо. Тэмцээнд иргэдийн төлөөлж орсон Г.Батхүү ахлагчтай "Найзууд" баг түрүүлж ИТХ-ын нэрэмжит цом, өргөмжлөл, 88000 төгрөгөөр,  ЕБС-ийн 1-р баг дэд байрт орж өргөмжлөл 50000 төгрөг, банкны "ХААН" баг гутгаар байрт шалгарч өргөмжлөл, 33000 төгрөгөөр шагнагдав. Тэмцээний удиардамжийг баг, байгууллагуудад 1 сарын 20-ны өдөр хүргүүлсэн бөгөөд сумын Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагууд уг арга хэмжээнд оролцсонгүй. Тэмцээний үеэр Авилгын эсрэг хуулийн талаар мэдээлэл хийж, аймгийн ГХУСАЗСЗ, "Ирээдүй бидний гэрэл" ТББ-аас баяр ёслолыг архигүй тэмдэглэх талаар гаргасан уриалгыг сурталчилж тараав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%