Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын мэдээллээс

2015-02-17

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаан 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болов. Хуралд оролцсон нь: ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Б.Алтанхуяг, Ш.Нацагдорж, Л.Бат-эрдэнэ, Ч,Цэдэвсүрэн нар оролцож, Д.Түмэндэмбэрэл, М.Энхбат нар оролцсонгүй. Хуралд Сумын Засаг дарга Б.Ганзориг, ЗДТГ-ын газрын даамал Х.Нямрагчаа ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж нар асуудлыг оруулж хэлэлцүүлэв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.ИТХ-ын 9 дүгээр хуралдааны тов тогтоох тухай
2.Сумын тусгай хэрэгцээнд авах газар нутгийг шинэчлэн тогтоож, хилийн зааг, хэмжээг батлах тухай
3.Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн саналын тухай
4.Шагналд тодорхойлох тухай
Хэлэлцсэн асуудал тус бүр дээр тогтоол батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%