Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын ээлжит хуралдаан болов

2015-03-18

Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Соёлын төвд болов. Хуралд 15 төлөөлөгч оролцож, төлөөлөгч Ц.Нямханд, Д.Бат-Эрдэнэ нар чөлөө авч, төлөөлөгч Б.Дашдондог, Б.Доржгочоо, Б.Дэлгэрсайхан, Д.Баасанхүү нар тасалж, хурлын ирц 71.4%-тай байв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
2.Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
3.Сумын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах
3.1.2015 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын төсвийн тодотголыг батлах
3.2.2014 оны давсан орлого, төсвийн хэмнэлтийн зардлыг баталж, зарим зардлыг санхүүжүүлэх тухай
4.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн2014 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
5.Сумын сүлд /бэлгэ тэмдэг/, далбааг батлах
6.Сумын ИТХ түүний Тэргүүлэгчдийн 2014 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэж, 2015 оны зорилтыг батлах
Хуралдаан тухайн өдөртөө багтан хуралдаж, хэлэлцсэн асуудлаар 7 тогтоол батлав. /Тогтоолуудыг ИТХ-ын тогтоолын мэдээллээс харах/ Хуралдааны үеэр 2014 онд үр дүнтэй ажиллаж оны шилдэг төлөөлөгчөөр шалгарсан М.Энхбат, тэргүүлэгчээр шалгарсан Л.Бат-Эрдэнэ, ИНХ-ын даргаар шалгарсан Ц.Нямханд нарт Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Хурлын дараа ИТХ-аас төлөөлөгч нарт Шилэн дансны тухай хуулийн талаар болон ИТХын төлөөлөгч, хороодын 2015 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар сургалт хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%