Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

УИХ-ын гишүүн уулзалт зохион байгуулав.

2015-03-18

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус суманд ирж, сумын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулав. УИХ-ын гишүүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ХХААГ-ын мал үржлийн хэлтсийн дарга Баттулга, ажлын албаны болон хэвлэл мэдээллийн ажилтнууд дагалдан явав.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уулзалтанд оролцогчдод УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлаар танилцуулж, иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг хүлээн авав. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Энх-Амгалан 2015 онд тохиох тус сумын 90 жилийн ойд зориулан 20.0 сая төгрөг хандивлахаар амлаж, 5 багийн Засаг дарга нарт ажлын хэрэгцээнд зориулан тус бүр 1 ширхэг шинэ мотоцикл өгч, сумын ЭМТ-д комьютер, ор, эд хогшлыг өгөхөөр амлаллаа. Уулзалтын төгсгөлд хувийн хэвшлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа Баян-энх-айраг ХХК-ны эзэн Ц.Эрдэнэ-Доо, Тэлээгийн гол хоршооны эзэн Б.Амарбат нарыг Хөдөлмөрийн яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр, Хур бороо хоршооны эзэн Д.Нямсүрэнг Тэргүүний хоршоологч цол, тэмдгээр, хувиараа хөдөлмөр эрхлэгч Ш.Сумьяаг Хөдөлмөрийн яамны жуух бичгээр шагнав. Мөн уулзалтанд оролцсон бүх хүмүүст юнителийн нэгжээр бэлэг өгч, МУСТА Лодойн Банзрагчийн урлагийн тоглолтоор сонорыг нь мялаав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%