Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Зөвлөгөөн зохион байгуулагдав.

2015-03-18

Сумын ИТХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЗДТГ, Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгаас "Байгаль хамгаалах үйлсэд оролцох иргэд, төрийн байгууллагын оролцоог дээшлүүлэх нь" сэдвээр сумын зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Соёлын төвд зохион байгуулав. Зөвлөгөөнд сумын Засаг дарга түүний Тамгын газрын ажилтнууд, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнүүд, Ойн мэргэжлийн ангийн төлөөлөл, ойн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, сумын ойн нөхөрлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл 100-аад хүн оролцов. Зөвлөгөөн хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд оролцогчдод хандаж ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ  сумын ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд байгаль хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн зорилт, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын бодлого зорилтуудын талаар танилцуулж, байгаль хамгаалах үйлсэд иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дээшлүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулж, эко хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөгөөнд оролцогчдод санал болголоо . сумын ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд тусгасан "Байгаль орчны талаар орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд иргэд, төрийн байгууллагуудын үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зөвлөгөөнд оролцогчдын дунд ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, БОХУ-ын байцаагч нар зохион байгуулж, хэлэлцүүлгээс дэвшүүлсэн 17 саналыг хэрэгжүүлэх талаар холбогдох салбар, байгууллага албан тушаалтан, хүмүүст нь хүргүүлэхээр шийдвэрлэв. Зөвлөгөөнөөс уриалга гарагалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%