Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын хуралдаан болов.

2015-03-23

Тус сумын 4-р багийн ИНХ-ын хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Тээл багийн Соёлын төвд хуралдав. Хуралд 320 гаруй өрхийн төлөөлөл 60 гаруй иргэн оролцлоо. Хурлаар ОНХС-ийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийсэн жалын тайлан, 2015 онд хийх ажлын чиглэлийн талаар болон багийн Засаг даргын ажлын тайланг сонсов. Хуралд сумын Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын газрын даамал, МЭҮТ-ийн дарга, Нийгмийн ажилтан нар оролцож холбогдох хууль тогтоомж өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу 2014-2015 оны эхний улиралд хийсэн ажлын мэдээлэл, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулж, санал хүсэлтийг нь  авч ажиллав. Хурлын үеэр тус сумын Баян-энх-айраг ХХК-ны захирал Ц.Эрдэнэ-Доо аавынхаа төрсөн нутаг болох 4-р багаас өрхийн орлого доогуур 1 залуу гэр бүлд  бүрэн тавилгатай гэр, 40 толгой мал өгөхөөр амлаж, багийн ИНХ-д оролцож байгаа иргэдээс Н.Батмөрөнд олгохоор шийдвэрлэв. Тус хуралд оролцсон сумын Засаг дарга Ганзориг 2015 онд тохиох сумын сумын 90 жилд 7.0 сая төгрөг хандивлаж, залуу гэр бүлд гэр бүрэн тавилгатай гэр 40 толгой мал хандивлаж сум орон нутгийн хөгжил, нийгмийн сайн үйлсийн төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа залуу бизнесмен Ц.Эрдэнэ-Доод сумын удирдлагын зүгээс  талархал хүргэж,  нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж байгаа энэ санал санаачилга бусдад үлгэр жишээ үзүүлсэн сайхан ажил болсон бөгөөд цаашид ийм ажил хэрэгжих ажлын эхлэл болж сумын бизнесменүүд энэ ажлыг дэмжин хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн сэтгэгдлийг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%