Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

5-р багийн ИНХ-ын хуралдаан болов.

2015-03-30

Тус сумын 5-р багийн 2015 оны ИНХ-ын эхний хурал 03 дугаар сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд хуралдав. Хуралд  50 гаруй иргэн оролцов. Хурлаар Багийн Засаг даргын 2014 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд тохиох сум  байгуулагдсаны 90 жилийн ой угтаж багийн нийтийн эзэмшлийн талбай, гудамж хорооллыг өнгө үзэмж, тохижолт соёлжилтыг сайжруулах тухай асуудлуудыг хэлэлцэв. Хурлын үеэр ЗДТГ-ын Халамжийн мэргэжилтэн, Нийгмийн ажилтан, Байгаль хамгаалагч Жаргалсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ нар хууль тогтоомж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%