Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХТ-ийн 7-р хурал боллоо.

2015-04-10

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны ээлжит 7 дугаар хурал 04 дүгээр сарын 10-ны өдөр Удирдлагын ордны Иргэний танхимд болов. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ш.Нацагдорж, М.Энхбат, Ч.Цэдэвсүрэн, Л.Бат-Эрдэнэ нар оролцож, Тэргүүлэгч Д.Түмэндэмбэрэл, Б.Алтанхуяг нар Мөрөнд ажлаар явсан тул оролцсонгүй. Хурлын ирц 71.4%-тай байв. Хуралд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан ахмад мал зүйч, "Орон нутгийн ноолуурын өндөр ашиг шимт Эрчим омгийн ямааг үүлдэр болгож батлуулах тухай асуудлыг санаачлагч Б.Шарбанди байлцав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Орон нутгийн ноолуурын өндөр ашиг шимт "Эрчим омгийн ямаа"-ны цөм сүргийг үүлдэр болгож батлуулах саналын тухай асуудлыг ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга Т.Тэрбиш хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
2.Соёлын үйл ажиллагааг 2009-2015 онд хөгжүүлэх сумын дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг болон 2015 онд тэмдэглэн өнгөрүүлэх сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярын соёл, урлагийн арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн явцын тухай мэдээллийг Соёлын төвийн эрхлэгч Б.Шүрэнцэцэг хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
3.Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн үр дүнгийн тухай  /сумын ИТХТ-ийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийн тухай/ мэдээллийг ЗДТГ-ын Нийгмийн ажилтан бөгөөд СХС-ийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Өлзийсайхан хуралдаанд оруулж хэлэлцүүллээ.
4.Сум байгуулагдсаны 90 жилийн ойг 2015 онд тэмдэглэхтэй холбогдуулан "Зарим иргэдийг шагналд тодорхойлох тухай" асуудлыг ЗДТГ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нар хуралд оруулж хэлэлцүүлэв.Хурлаар хэлэлцсэн асуудлуудаар тогтоол гаргаж батлав.  /Хурлаас гарсан тогтоол шийдвэрийг ИТХТ-ийн тогтоол цэснээс харна уу/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%