Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХТ-ийн 8-р хурал болж өнгөрлөө.

2015-04-17

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 дугаар хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Удирдлагын ордны Иргэний танхимд боллоо. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ, Ш.Нацагдорж, М.Энхбат, Ч.Цэдэвсүрэн нар оролцож, Тэргүүлэгч Д.Түмэндэмбэрэл, Б.Алтанхуяг нар оролцсонгүй. Хурлын ирц 71.4%-тай байв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
1.Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг байгууллага хооронд шилжүүлэх тухай асуудлыг сумын Засаг даргын орлогч бөгөөд сумын өмч хамгаалах зөвлөлийн дарга Ч.Цэдэвсүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
2.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай асуудлыг БОХУ-ын байцаагч Д.Хишигсайхан хуралдаанд оруулж хэлэлцүүллээ. /Хурлаас гарсан шийдвэрийг ИТХТ-ийн тогтоолын мэдээллээс үзнэ үү/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%