Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Зөвлөгөөнд оролцов.

2015-04-27

Сумын ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, ИТХ-ын тэргүүлэгч Л.Бат-Эрдэнэ нар  БСШУ-яамнаас хэрэгжүүлж байгаа "Бага боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд сумын ЕБС-иас 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулсан "Хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн"-д оролцов. ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн зөвлөгөөнд оролцогчдод хандаж орон нутагт  "Бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх" ажлыг эрчимжүүлэх талаар болон ИТХ-ын байгууллагаас боловсролын талаар баримталж байгаа бодлого шийдвэрийн талаар үг хэлж, харилцан санал солилцов. Хурлын тэргүүлэгч, ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны дарга Л.Бат-Эрдэнэ уг зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, бага ангийн сурагчдын хичээлд сууж, хичээлийн үр дүнгийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%