Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн зохион байгууллаа..

2015-05-02

"Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл" Төрийн бус байгууллагаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Сумын малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон ажил үйлсээрээ тэргүүний 90 гаруй эмэгтэйчүүд оролцов.  Сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга зөвлөгөөнийг нээж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсээд, ИТХ-ын байгууллагаас Төрийн бус байгууллага, түүн дотор эмэгтэйчүүдийн талаар авч баримталж байгаа үйл ажиллагааны бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлуудын талаар үг хэллээ. Мөн сумын Засаг даргаас сумын малчин эмэгтэйчүүдийн талаар Засаг даргын бүрэн эрхийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого зорилтууд түүний хэрэгжилтийн талаар мэдээлэв. Зөвлөгөөнийг сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Дэлхийн зөн ОУБ-ын байгууллагын Хөвсгөл аймаг дахь ОНХХ-ээс хамтран зохион байгуулж, ажил үйлсээрээ тэргүүний малчин эмэгтэйчүүүдийг байгууллагын нэрэмжит шагналуудаар шагнаж урамшуулав.Зөвлөгөөнд оролцогчдод сумын ЭМТ-ийн эмч нар, ЕБС-ийн захирал эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар болон боловсролын чиглэлээр, аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Нансалмаа Эрүүл мэндийн талаарх иргэний эрх үүрэг, харилцаа хандлагын талаар сургалт зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцогчдыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 6 төрлийн үзлэг, шинжилгээ, эхо оношлогоонд хамруулав. Зөвлөгөөнөөс уриалга гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%