Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ГХУСАЗСЗ-ийн хурал боллоо.

2015-05-04

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2015 оны 2 дугаар хурал 05 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралд оролцох 15 гишүүнээс 12 хүн оролцож, 80%-ийн ирцтэй хуралдав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
1.ЕБС-ийн сурагчдын гэмт хэрэг зөрчлийн байдал, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүмүүжил төлөвшлийг нь дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний тухай  /Сургууль төгсөлтийн баярыг тэмдэглэн  өнгөрүүлэх талаар Зөвлөмж гаргах, хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах/ асуудлыг сургуулийн захирал А.Лхагвасүрэн хуралд оруулж хэлэлцүүлэв.
2.Сумын ГХУСАЗСЗ-ийн 2015 оны эхний улиралд зохион байгуулсан ажлын тухай мэдээллийг ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
3.Худалдаа үйлчилгээний цэгүүдэд 5-6 сард хяналт шалгалт явуулах ажлын удирдамж, хуваарийг ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бямбасүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
4.Багуудын ГХУС сайн дурын нөхөрлөлийн гишүүдийн дунд сургалт зохион байгуулах тухай асуудлыг ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бямбасүрэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
5."Орон нутаг дахь гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, ГХУСА-д оролцох төрийн байгууллагуудын үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах тухай асуудлыг ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.
6.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалттай байлгах санамж гаргах тухай асуудлыг ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж хуралдаанд оруулж хэлэлцүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%