Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хуралдаан боллоо

2015-05-11

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хуралдаан 05 дугаар сарын 7-ны өдөр Удирдлагын ордны Иргэний танхимд болж өнгөрлөө. Хуралд ИТХ-ын дарга Г.Бямбасүрэн, Тэргүүлэгч Ш.Нацагдорж, М.Энхбат, Д.Түмэндэмбэрэл нар оролцож, ирц 57.1%-тай байв.Тэргүүлэгч Ч.Цэдэвсүрэн УБ хот сургалтанд явсан, Л.Бат-Эрдэнэ ээлжийн амралттай тул чөлөө авч Б.Алтанхуяг хуралдаа оролцсонгүй. Хурлаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс сургуулийн захирал А.Лхагвасүрэнд ажил гарсан тул "Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах талаар ЕБС-иас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг дараа хэлэлцэхээр хойшлуулж, дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.2015 онд Ойн мэргэжлийн байгууллагуудаар сумын ойгоос ахуйн болон хэрэглээний зориулалтаар бэлтгүүлэх модны төрөл, тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай
2.Сумын усан сан бүхий газар, төвлөрсөн бус усан хангамжийн байгууламж, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн заагийг тогтоож, хамгаалалтанд авах тухай
3.Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн тухай
4.Соёлын үйл ажиллагааг явуулах байр, орчин нөхцлийг шийдвэрлүүлэх тухай
5.Төрийн одон медальд болон Засгийн газрын шагналд тодорхойлох тухай
6.Тусламж үзүүлэх тухай
7.Хөрөнгө зарцуулах тухай
/Хурлаас гарсан шйидвэрүүдийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол хэсгээс харна уу/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%