Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хяналт, шалгалт явуулав.

2015-05-15

Сумын ГХУСАЗСЗ-ийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаас гаргасан шйидвэрийн дагуу 6 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд сумын худалдаа үйлчилгээний цэгүүдэд сард 2-оос доошгүй удаа, сумын төвийн нийтийн эзэмшлийн газруудаар 7 хоног бүр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн гишүүд, Цагдаагийн хэсэгтэй хамтран хяналт шалгалт явуулж, эргүүл жижүүр хийх удирдамжийг баталсан. Уг удирдмжийн дагуу 05 дугаар сарын 15-ны өдөр ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, 5-р багийн Засаг дарга, Цагдаагийн хэсгийн дарга, Хэсгийн цагдаа нар худалдаа үйлчилгээний 20 дэлгүүрт хяналт, шалгалт явуулж, холбогдох хууль тогтоомжийг сурталчилан, ГХУСАЗСЗ-өөс гаргасан орчиндоо гэм хор учруулж болох амьтныг зохих хамгаалалттай байлгах тухай "Санамж"-ийг тарааж, суманд зохион байгуулагдах урлаг, шашны болон сургууль төгсөлтийн арга хэмжээтэй холбогдуулан 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай сумын Засаг даргаас гаргасан захирамжийг танилцуулж ажиллав. Мөн ГХУСАСЗСЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн хэсэг, ГХУСАЗСЗ-ийн гишүүдтэй хамтран сумын төвийн нийтийн эзэмшлийн газруудаар ээлжит эргүүл жижүүр хийж, сумын ГХУСАЗСЗ-өөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цагдаагийн хэсгээс зохион байгуулж байгаа "Мотоцикл-2015" хэсэгчилсэн арга хэмжээний биелэлтийг болон нийгмийн дэг журмыг хангуулах ажлуудыг хэргжүүлж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавь ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%