Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Эрдмийн баяраа тэмдэглэв

2015-05-20

Тус сумын Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ын тэмдэглэлт арга хэмжээ 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга оролцон мэндчилгээ дэвшүүлж, Эрдмийн баярын арга хэмжээг тохиолдуулан 2014-2015 оны хичээлийн жилд аймаг, бүсийн олимпиадад амжилттай оролцож медальт байранд шалгарсан болон шавь нараа сайн бэлтгэн оролцуулсан Монгол хэлний хичээлийн багш Л.Мяпан, математикийн багш Н.Буян-Ундрах, 12 дугаар ангийг сурлагын онц дүнтэй төгсөж байгаа сурагч Б.Шүрэнцэцэг, Б.Ундрах, "Сэтгэх чадвар"-ын аймгийн олимпиадын 2-ын даваанд амжилттай оролцож гутгаар байранд шалгарсан 9 дүгээр ангийн сурагч У.Төвтүвшин нарын амжилтыг үнэлж сумын ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%