Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Шашин, номын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2015-05-21

Сумын иргэд, сүсэтгтэн олны хүсэлтийн дагуу аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч Г.Цэнд-Аюуш, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр нар сумын ИТХ-тай хамтран орон нутагт амгалан тайван байдлыг бий болгох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн сэтгэл зүйг бий болгох зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сумын төвийг тойрч "Ганжуур данжуур"хөлгөн судар гороолох шашин номын арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулав. Энэ номыг уншуулснаар орон нутаг ган зуд болон өвчин зовлон аюул заналаас ангижирч, мал сүрэг өсөж, идээ ундаагаар элбэг дэлбэг, эв эеийг хичээн санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх үйлс дэлгэрэх учиртай юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%