Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Эрчим омгийн ямааны талаар хэлэлцүүлэг явууллаа.

2015-05-27

Сумын ИТХ-ын 2015 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 05 дугаар сарын 26-ны өдөр 2-р багийн төвд ИТХ, ЗДТГ-аас "Эрчим омгийн хар ямааны сүргийн бүтцийг сайжруулах, удмын санг хамгаалахад төрийн байгууллага, малчдын оролцоог дээшлүүлэх нь" сэдвээр хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцүүлгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтэнүүд удирдан зохион байгуулав. Хэлэлцүүлэгт уг ямаан сүргийг анх омог болгох ажлыг зохион байгуулахад оролцож байсан, үүлдэр болгох санаачилгыг гарган ажиллаж байгаа ахмад мал зүйч Б.Шарбанди болон тус багийн 60-аад иргэн оролцсоноос 10 гаруй иргэд 22 асуудлаар санал гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%