Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

ОНХС-ийн хөрөнгө оруулалтын санал хэлэлцлээ.

2015-05-27

 2 дугаар багийн ИНХ-ын ээлжит хуралдаан 05 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Хуралд 180 гаруй өрхийн төлөөлөл 60 гаруй иргэд оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Багийн Засаг даргын 2015 оны эхний 5 сард хийсэн ажлын мэдээлэл
2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд сум багт хийх ажлын жагсаалтыг хэлэлцэж эрэмбэлэх
3.Өвөлжөө хаваржааны бэлчээр нутаг чөлөөлөх тухай
4.Багт малын эмч ажиллуулах тухай
5.Багийн хилийн цэсийг тодотгох саналын тухай
Тус хуралд Засаг даргын орлогч дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгйин дарга, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтэн, баг хариуцсан байгаль хамгаалагч, тус багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэдэвсүрэн, Б.Дашдондог нар оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуусан асуултанд хариулт өгч,өөрсдийн ажлын чиглэлийн дагуу мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%