Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Багуудын ИНХ-ын ээлжит хурал болж өнгөрлөө.

2015-06-02

Тус сумын 5-р багийн ИНХ-ын 2015 оны ээлжит 2 дугаар хуралдаан 05 дугаар сарын 29-ний өдөр сумын Соёлын төвд боллоо. хуралд 110 өрхийн төлөөлөл оролцож, хангалттай ирцтэй хуралдав. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд: 1.ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд сум, багийн хэмжээнд хийх ажлын жагсаалтын саналыг хэлэлцэж эрэмбэлэх
2.Багийн Засаг даргын 2015 оны эхний 5 сард хийсэн ажлын ажлын мэдээлэл болон сумын 90 жилийн ойн хандивын мэдээлэл
3.Сумын 90 жилийн ойн хүрээнд хийх тохижолт соёлжилт, бүтээн байгуулалтын ажлын талаар болон сумын төвийн өмнөх Жаргалантын голын дагуух зуслангийн газрын чөлөөлөх тухай
Мөн 2015 оны 05 дугаар сраын 21, 29-ний өдрүүдэд хурлаа зарлаад ирц нь хүрээгүй 3, 4 багуудын ИНХ-ын хуралдаан дахин зарлагдаж, 5 дугаар сарын 29-ний өдөр 3 багийн ИНХ-ын хуралдаан багийн төвийн хурлын танхимдаа 50 гаруй өрхийн төлөөллийн ирцтэйгээр хуралдаж дараах 5 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
1.ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд сум, багийн хэмжээнд хийх ажлын жагсаалтын саналыг хэлэлцэж эрэмбэлэх
2.Багийн Засаг даргын 2015 оны эхний 5 сард хийсэн ажлын мэдээлэл сонсох
3.Багийн нутаг дэвсгэрийн өвөлжөө, хаваржааны бэлчээр нутгийг чөлөөлж, зусаж намаржих газар нутгийг тогтоох тухай
4.Багт 2015-2016 оны өвөл хаврын улиралд гадна сумдын отор авахгүй байх саналын тухай
5.Сумын 10 бахарахалд байгалийн үзэсгэлэнт газар нутаг "Бүгдгээний цутгалан" , МУ-ын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр нарыг оруулах саналын тухай
Хуралд байгаль хамгаалагч Б.Жаргалсайхан оролцож, Байгаль орчны хууль тогтоомжинй талаар мэдээлэл хийв.
Урьд нь  хурлын ирц хүрээгүй хойшлогдсон 4-р багийнхуралдаан иргэдийн санаачилгаар 06 дугаар сарын 01-ний өдөр буюу "Эх үрсийн баярын өдөр" багийн төвийн Соёлын төвдөө хуралдаж, ОНХС-ийн хөрөнгөөр 2016 онд сум, багийн хэмжээнд хийх ажлын жагсаалтын хэлэлцэн эрэмбэлсэн байна. Хуралд 80 гаруй иргэд оролцжээ. Хуралд Засаг даргын орлогч дарга Ч.Цэдэвсүрэн, байгаль хамгааалагч Ч.Амаргжаргал нар оролцон мэдээлэл хийсэн бөгөөд хурлын дараа "Эх үрсийн баяр"-ын цэнгүүнийг зохион байгуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%