Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ

""Баг-88 хөтөлбөр" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2015-06-27

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа "Баг-88 хөтөлбөр"-ийн арга хэмжээ тус сумын Тээл, Эрчим багуудад 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн. бодлогын хэлтсийн дарга, Хууль зүйн хэлтсийн дарга нарын ахласан ажлын хэсгийн тус бүр нь 20-иод хүний бүрэлдэхүүнтэй  төрийн үйлчилгээний болон эрүүл мэнд, урлаг соёлын үйлчилгээний баг хамт олон тухайн багуудын төвд очиж,  хөдөөгийн иргэдийн авч чадхгүй байгаа төрийн зарим үйлчилгээг хүргэж, хууль эрх зүйн сургалт явуулах, эмнэлгийн үзлэг, оношлогоо хийж, урлагийн тоглолт цэнгүүн зохион байгуулах зэргээр нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хүргэлээ. Сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, тухайн багаас сонгогдсон төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцож, сум орон нутгийн цаг үеийн ажил, тулгамдаж байгаа асуудлын талаар аймгаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санал хүсэлтээ илэрхийллээ. Энэхүү арга хэмжээний үеэр сумын ИТХ -аас санаачилан иргэдийн оролцоог хангах зорилгоор Тээл багт тухайн багаас сонгогдсон "Төлөөлөгчдийн нэрэмжит цолгүй бөхчүүдийн бариалдаан"-ыг, Эрчим багт гар бөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%