Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойн сумын баяр наадамд зориулсан Соёмбо хөшөөний нээлтэнд зориулан ИТХ-ын даргын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг
2015.07.19
Монгол төрийн их билэгдэл болсон Соёмбо хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, нутгийн зон олон та бүхэндээ
Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Төмөрбулаг сум байгуулагдсаны 90 жилийн ойн сумын баяр наадмын мэнд хүргэе. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан Монгол төр хүчирхэг, эв нэгдэлтэй, өнө мөнхөд мандан бадарч үүрд оршиж байхын билэгдэл болсон “Соёмбот хөшөө”-*г сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрдэнэт хот буюу Орхон аймаг дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Төөчөөн Ариунсан, Дамбын Одхүү, Билэгдэмбэрэлийн Мандалбаяр нар санаачлан бүтээн босгож, сум орон нутгийнхаа Удирдлагын ордны өмнө байрлуулж байгаа нь эрт цагаас өнөөг хүртэл Монгол төрийнхөө алтан “Соёмбо”-ыг сүслэн дээдлэн, хүндэтгэж ирсэн нутгийн ард түмнийг баярлуулсан, баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд баригдаагүй “Соёмбо хөшөө” цогцолбор нь манай суманд сүндэрлэж байгаараа бас нэг онцлог үйл явдал юм. Энэ “Соёмбот хөшөө”-г сум орон нутгийн хойморт байгуулах ажлыг санаачилсан, хөшөөг бүтээн байгуулсан Орхон аймгийн Нутгийн зөвлөлийн хамт олондоо сумын нийт иргэд, ИТХ-аас гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Төрөлх сум орон нутаг, түмэн олныг маань
Монгол төрийн алтан Соембот төрийн сүлд өнө мөнхөд ивээж,
түмэн олон амгалан байх болтугай.